2009-03-17
Английн түүхэн дэх 16 настай хамгийн үнэтэй тоглогч

Английн түүхэн дэх 16 настай хамгийн үнэтэй тоглогч

Английн түүхэн дэх 16 настай хамгийн үнэтэй тоглогч
Английн хөлбөмбөгийн шигшээ болон Лондоны "Арсенал" багийн авьяаслаг залуу тоглогч Тео Уолкотт өнөөдөр 20 нас хүрч байна.

Нэг өдөр түүний найзын багт хүн дутсан учир анх удаа талбайд гарч хөлбөмбөг тоглосон гэдэг. Түүнээс хойш удалгүй орон нутгийнхаа хөлбөмбөгийн "Ньюбери" багт тоглох болжээ. "Ньюбери"-д тоглосон анхны улиралдаа л Тео зуу гаруй гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан байна. Удалгүй "Саутгемптон"-д ирж, 2004-2005 оны улиралд Английн залуучуудын цомын финал хүртэл явжээ.
 
Тэрбээр 16 нас, 143 хоногтой "Саутгемптон"-ы түүхэн дэх хамгийн залуу үндсэн тоглогч болсон.
Чухам энэ үеэс л Английн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд гайхалтай авьяаслаг залуу хүүгийн талаар бичиж, түүнийг премьер лигийн топ клубуудын нэгд ирэх талаар шуугих болжээ.

2006 оны нэгдүгээр сарын 20-нд Тео Уолкотт "Арсенал"-тай таван сая фунтын гэрээ байгуулсан бөгөөд дараа нь 12 сая болон өсч, түүнийг Английн түүхэн дэх хамгийн үнэтэй 16 настай тоглогч болгосон юм. Үүнээс 17 хоногийн дараа "Портсмут"-тай хийсэн тоглолтод сэлгээгээр талбайд гарч "Арсенал"-ын төлөө анхны гоолоо хийжээ. 2006 оны наймдугаар сарын 19-нд премьер лигт анхны тоглолтоо хийж, үндсэн бүрэлдэхүүнд тоглоод анхны гоолоо Лигийн цомын тэмцээнд "Челси"-гийн хаалганд хийсэн. Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дөрвөн тоглолтод орж, гурван гоол хийгээд байна.

Бичсэн: R0yal | цаг: 19:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Teo bol Mair Zaluuldaa Ugiin Mair Zaluuu
Бичсэн: TW цаг: 20:57, 2011-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax